Эх сурвалж ба лиценз ·
Статистик. Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо (www.1212.mn), CC BY 4.0. * тэмдэгтэй үзүүлэлтийг ҮСХ-ны тоонд үндэслэн Expert Management тооцсон — ҮСХ-ны албан ёсны үзүүлэлт биш. ҮСХ 2020–2024 оны хүн амыг 2025 оны завсрын тооллогоор засварласан.
Хил. OCHA COD-AB Mongolia (эх: ҮСХ, 2020), HDX, CC BY-IGO — хялбарчилсан. Лавлагааны зориулалттай; албан ёсны хилийн цэс биш, ГЗБГЗЗГ-ын өгөгдөл биш.
Зуны ногоорол (NDVI). Didan, K. (2021). MODIS/Terra & Aqua Vegetation Indices 16-Day L3 Global 500m V061. NASA EOSDIS LP DAAC. doi:10.5067/MODIS/MOD13A1.061, MYD13A1.061 — Microsoft Planetary Computer-ээр. Зуны оргил NDVI-г сум, аймгаар Expert Management дундажилсан; бэлчээрийн төлөв байдал, даацын албан ёсны үнэлгээ (ЦУОШГ) биш.
Уурхайн гадаргуугийн өөрчлөлт (ТУРШИЛТ). Contains modified Copernicus Sentinel data 2017–2026,
боловсруулалтыг «Эксперт Менежмент» ХХК гүйцэтгэв. 6 талбайд 16×16 км судалгааны хүрээ авч, жил бүрийн
8-р сарын 1 – 9-р сарын 15-ны медиан нийлмэлийг 2017 оны суурьтай харьцуулж, хүрээний ГАДНАХ хяналтын
бүсийн тархалтаар босго тогтоов (Mahalanobis, 99-р процентиль; дараалсан 2 жил давсан пикселийг тоолно).
⚠ Нарийвчлалын үнэлгээ хийгдээгүй тул тоо нь прототип; харуулсан зурвас нь зөвхөн босгын мэдрэмж.
Хиймэл дагуул газрын нөмрөгийн өөрчлөлтийг хардаг — хууль зөрчсөн эсэхийг хэлэхгүй, лицензийн
талбай нь эвдэрсэн талбай БИШ, далд уурхай гадаргуу дээр бараг харагдахгүй, нөхөн сэргээсэн газар
ургамалжсанаар дутуу тоологдоно. Компани, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр оруулаагүй.
Судалгааны хүрээг OSM-ийн уурхайн цэгээс автоматаар үүсгэсэн. Эхний жилийн (2018) утга бусад жилээс
системтэйгээр өндөр гардаг — 2017 оны суурь зураг хамгийн эртний боловсруулалтын хувилбартай (Sen2Cor PB 02.12)
тул суурийн нөлөө байж болзошгүй; сүүлийн жил (2026) нь дараа жилээр баталгаажаагүй урьдчилсан утга.
Хиймэл дагуулын хавтан талбайг бүрэн хамраагүй (хүчинтэй пиксел <80%) газрыг «хэмжигдээгүй» гэж хассан.
Зэрлэг амьтдын ажиглалт. GBIF.org (2026-09-21) GBIF Occurrence Search — зөвхөн CC0 ба CC BY 4.0
лицензтэй БИЧЛЭГҮҮД (15 датасет, 3,477 бичлэг; лицензийг бичлэг тус бүрээр шүүсэн). Ажиглалтын тоо нь ажиглагчийн хүчин чармайлтыг тусгана,
амьтны элбэг байдал биш. Байршлыг зориудаар ~5 км-ийн торонд, хулгайн ан/хууль бус худалдаанд өртдөг зүйлийг (идлэг шонхор, мануул, бөхөн)
~25 км-ийн торонд, ажиглалтын онгүйгээр бүдүүрүүлсэн. Хээрийн бүргэдийн бичлэг давамгайлдаг (3,210) нь дагуулын
дамжуулагчтай шувуудын мөр байж болзошгүй.
GBIF датасетуудын ишлэл (15)
- EOD – eBird Observation Dataset · doi:10.15468/aomfnb — 3081 бичлэг
- iNaturalist Research-grade Observations · doi:10.15468/ab3s5x — 126 бичлэг
- 2018_nsmk_biodiversity_observations_bi · doi:10.15468/8jqakp — 118 бичлэг
- NABU|naturgucker · doi:10.15468/uc1apo — 69 бичлэг
- INSDC Sequences · doi:10.15468/sbmztx — 36 бичлэг
- MSB Mammal Collection (Arctos) · doi:10.15468/oirgxw — 16 бичлэг
- International Barcode of Life project (iBOL) · doi:10.15468/inygc6 — 15 бичлэг
- 2023 mongolia_mammal_observation_information_nsmk_41 · doi:10.15468/vf2us3 — 5 бичлэг
- Birda - Global Observation Dataset · doi:10.15468/6kud7x — 3 бичлэг
- Field Museum of Natural History (Zoology) Mammal Collection · doi:10.15468/n4zgxw — 2 бичлэг
- KUBI Mammalogy Collection · doi:10.15468/a3woj7 — 2 бичлэг
- The Mammalia Collection at the Staatssammlung für Anthropologie und Paläoanatomie München · doi:10.15468/elc2yx — 1 бичлэг
- 2023 mongolia_bird_observation_information_nsmk_110 · doi:10.15468/4q95pk — 1 бичлэг
- KUBI Ornithology Collection · doi:10.15468/hlh5ud — 1 бичлэг
- Bird Collection (MHNG-AVES) of Muséum d'histoire naturelle de Genève · doi:10.15468/x767j5 — 1 бичлэг
Усны цэг, тусгай хамгаалалттай газар (OSM). Булаг, худаг, ус түгээх цэг — OSM-д зурагдсан ~830 цэг;
сумын албан ёсны тоо ҮСХ-ны «Худаг, уст цэг» үзүүлэлтэд. ТХГН — OSM-д зурагдсан 14 полигон (улсын хилээр огтолж, 1 км²-аас жижгийг хассан); улсын бүртгэл үүнээс олон дахин
их, зарим нь OSM-д хэсэгчлэн зурагдсан. Хил нь албан ёсны биш, ~200 м хүртэл хялбарчилсан.
Эрүүл мэнд (ҮСХ). Халдварт өвчний БҮРТГЭГДСЭН тохиолдол ба нас баралтын шалтгаан, сумаар 2010–2025.
Бруцеллёзын бүртгэл нь доод хязгаар: серологийн судалгаагаар бодит халдвар албан бүртгэлээс хэд дахин их.
OSM-ээс гаралтай өгөгдөл. Энэ сайтын data/infra*.json, data/cameras.json, data/waterpts.json, data/protected.json
файлууд нь OpenStreetMap-аас гаргаж авсан өгөгдлийн сан тул Open Database License (ODbL) 1.0-ээр
олгогдоно: © OpenStreetMap-ийн оролцогчид,
openstreetmap.org/copyright.
Цас, түймэр. Hall, D. K. & Riggs, G. A. (2021), MODIS/Terra Snow Cover 8-Day L3 Global 500m
(MOD10A2 v61), NASA NSIDC DAAC, doi:10.5067/MODIS/MOD10A2.061 · MODIS Burned Area Monthly (MCD64A1 v061),
NASA LP DAAC. Цас илэрсэн хоног нь ДООД ХЯЗГААР (үүлтэй өдрийг харахгүй — бодит хугацаанаас хэд дахин бага байж болно), улирлын уртад
хэвийн болгосон, зудын албан ёсны үнэлгээ биш. Эх сурвалжид нийлмэл дутсан улирал (2022/23) ба сар дутсан түймрийн жил
(2023, 2024)-ийг «дутуу өгөгдөл» гэж тэмдэглэсэн.
Гадаргын ус. Эх сурвалж — EC JRC/Google (Global Surface Water). Pekel, J.-F., Cottam, A.,
Gorelick, N., Belward, A.S. (2016) Nature 540, 418–422, doi:10.1038/nature20584 · Усны жилийн цуваа:
ESA CCI / Copernicus C3S Land Cover v2.1.1.
Замын камер (OSM). ЗӨВХӨН БАЙРШИЛ — амьд дүрс оруулаагүй (улсын дугаар, царай агуулдаг тул
эзэмшигч байгууллагатай гэрээгүйгээр дамжуулахгүй). OSM-д зурагдсан 80 цэг: 64 хурд хэмжигч, 16 замын
хяналтын камер. Нийслэл 2024 онд 176 уулзварт 2,600 камер гэж мэдээлсэн тул энэ нь СУУРИЛУУЛСАН
камерын тоо БИШ, зураглагдсан цэг. Амьд зургийг
ubtraffic.mn (Замын хөдөлгөөний
удирдлагын төв)-өөс үзнэ.
Ус, дурсгалт газар (OSM). Нуурын талбай нийтлэгдсэн хэмжээний ~75%, голын урт ~55% — OSM бүрэн биш. Археологийн дурсгал, булш оршуулгын ЯГ БАЙРШЛЫГ зориудаар оруулаагүй (дээрэмдэх эрсдэлээс сэргийлэв).
Дэд бүтэц. © OpenStreetMap contributors, ODbL 1.0 (Geofabrik-ийн хуулбар). Сайн дурынхны зурсан хэмжээгээр тул бүрэн биш байж болно. Сумаар хуваасан урт, тоог Expert Management тооцсон; эдгээр файл мөн ODbL нөхцөлтэй.
Уул уурхай. Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар (mrpam.gov.mn) — 2024 оны эцсийн байдлаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн жагсаалт. Зөвхөн сумаар нэгтгэсэн тоо; зөвшөөрлийн хилийн зураг биш.
Ашигт малтмалын орд. Expert Management-ийн ордын жагсаалт (2020.06.19) — Ашигт малтмал, газрын тосны газрын ордын бүртгэл болон стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад үндэслэсэн 174 орд. Зөвхөн нэр, ашигт малтмалын төрөл, байршлыг харуулна; нөөцийн хэмжээ, үнэлгээ ОРООГҮЙ. Координатгүй цөөн ордыг сумын төвд тавьсан («ойролцоо байршил»). Аймаг, сумыг цэгийн байршлаар тодорхойлсон. Лицензийн талбайн хил биш.
Хиймэл дагуул. Imagery provided by NASA GIBS, part of ESDIS. ASTER GDEM is a product of METI and NASA.
Газрын бүрхэвч. ESA WorldCover v200 (2021, 10 м), CC BY 4.0 — Zanaga et al. 2022. Ангиллын хувийг сумын нутагт ~300 м тутмын дээжээр тооцов — жижиг ангилалд (суурьшил, ус, тариалан) дээжийн алдаа харьцангуй том. Хиймэл дагуулын «тариалангийн бүрхэвч» нь ҮСХ-ны тариалсан талбайгаас 1.9 дахин их (уринш, бусад таримал багтдаг) тул хооронд нь шууд харьцуулж болохгүй.
Газар хөдлөлт. U.S. Geological Survey, ANSS Comprehensive Earthquake Catalog (ComCat) — нийтийн өмч. М≥4, 1903 оноос хойшхи, Монгол Улсын хил доторх 477 голомт; цөмийн туршилтын дэлбэрэлтийг хассан.
Байгаль, уур амьсгал. Температур, хур тунадас: CHELSA V2.1 (1981–2010), CC BY 4.0 — Karger et al. 2017. Хөрсний нүүрстөрөгч: SoilGrids 2.0, ISRIC, CC BY 4.0. Салхи: Global Wind Atlas v4, DTU/Дэлхийн банк, CC BY 4.0. Салхины ишлэл: Davis et al. (2023), Global Wind Atlas, DTU. Өндөр: Produced using Copernicus WorldDEM™-90 © DLR e.V. 2010–2014 and © Airbus Defence and Space GmbH 2014–2018 provided under COPERNICUS by the European Union and ESA; all rights reserved. Растеруудыг Microsoft Planetary Computer-ээр татав. Сумаар дундажлалтыг Expert Management тооцсон.
Рельеф (3D). Tilezen / AWS Terrain Tiles — Монголын нутагт SRTM, GMTED2010: terrain data courtesy of the U.S. Geological Survey.
Суурь зураг. OpenFreeMap © OpenMapTiles, Data from OpenStreetMap. Газрын зураг: MapLibre.
Түүхий өгөгдөл: stats.json · soums.json · aimags.json · infra.json · mining.json · deposits.json · ndvi.json · env.json · quakes.json · infra_water.json · infra_culture.json · OSM-ээс гаргасан (ODbL): infra_power.json · infra_transport.json · infra_mining.json